Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.


“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт онцлох сэдвээр “Утаа, хөрсний бохирдолтой айлссан тоосжилт” гэсэн нийтлэлийг хүргэж байна. Мөн дугаарт ""Ямар учраас үзмэрүүдийг саатуулав" гэхэд "нууц" гээд юу ч хэлээгүй”, “Лир вангаар алдаршсан жолооч жүжигчин”, “Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс хоёр байр ухрав”, ""Сэм авга"-ын нутагт шуугиулж яваа Монгол жүдочид" зэрэг мэдээлэл багтжээ.


“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Нэгдүгээр эмнэлгийн авто зогсоол тэр чигээрээ тамын таглаа”, “Ш.Лхагвасүрэн: Хүүхэд, залуус хар тамхинд нэрвэгдэж, монгол үндэстэн мөхлийн ирмэг дээр ирчхээд байна”, "Трамп, КымЖөнУн нарын уулзалт Сингапур, Улаанбаатарын аль нэгэнд болох бололтой", "Э.Анар: Цахим мөнгөний журмаар криптовалютуудыг зохицуулахгүй", "Билэг оюуны тунгалагшил л ..." зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.


“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Шоовдорлогдсон дунд шатныхан”, “М.Оюунчимэг: Туул гол дагуу амралт зугаалгын парк байгуулна”, "Киноны хууль хаана гацав", "Экспортын бизнес хийсэн хүн хэзээ ч ядуу байдаггүй", "Вакциныг хүүхдэд турших ёстой юу", "Монголчуудыг оюунлаг тархи аварна зэрэг" ярилцлага, нийтлэлийг онцолж байна.


“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Авто худалдааны цогцолбор үйлчлүүлэгч олонтой байна”, “Ц.Батбаяр: Түймрээс урьдчилан сэргийлэх нь бидний зорилт”, ""Ливерпүүл"-ийн ялалт, салахын гавьяа", "Улаан-Үд хот, Хиагтын боомт монголчуудын урсгалаар хөгжих нь" зэрэг ярилцлага, мэдээллийг уншаарай...


"Өглөөний сонин" өнөөдрийн дугаартаа "Айлчлалд явсан хойгуур", "Малын вакцинаар мөнгө олохын тулд шүлхий тараадаг мафи бий гэв үү", "Монгол Улсад цагаан цэцэг, халдварт саа, нярайн татран өвчин өүрэн устжээ", "Армены эсэргүүцэл буюу Саргсян огцорсон нь дөнгөж эхлэл" зэрэг мэдээлэл, нийтлэлийг нийтэлжээ.

Хуваалцах