Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “М-Си-Эс групп сүүлийн дөрвөн жилд 300 гаруй нийгмийн үйл ажиллагааг хэрэгжүүлжээ”, “Хоймор нутаг хатаж байна”, “Ш.Абэ хэр удаан тэсэх бол”, “Приус маркийн 21 автомашин хулгайлсан залуусыг баривчилжээ”, “Л.Санжмятав: Наян насныхаа төрсөн өдрөө хотынхонтойгоо тэмдэглэлээ” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Т.Дашдэлэг: Хилс хэрэгт орсноо нотолно, генерал цолоо ч эргүүлж авна”, “О.Батнасан: Өмнө нь шийдэгдээгүй байсан олон төслүүд хөдөлж байгаа”, “Хотын захиргаа 100 айлаас гадна Тэди төв, Скайтел, Монтелийг ч нүүлгэх хэрэгтэй” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Сэтгүүлчдийг тагнасан, чагнасан буудсан гэв үү”, “Э.Болорчулуун: Зуслангийн газар өмчлөх ажил үргэлжилнэ”, “И.Энхболд: Энэ уулзалтаар Трампын өмнө дэлгэх “хөзөр” тодорхой болно”, “М.Батболд: “Фауст”-д би шунан дурласан” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Ц.Нямдорж: Би ямар ч сэтгүүлчийг тагнаж чагнах үүрэг өгөөгүй”, “Б.Гүнбилэг: Ерөнхийлөгчийн Тамгын газар хуулийг буруу тайлбарлаж байна”, “Арилжааны банкны өр хасагдаж, Монголбанкны өр нэмэгджээ”, “У.Ану: Хөгжим бүжгийн коллежийн төгсөгч хаана ч чадвараараа гологддоггүй”, “Л.Санжмятав: Уран бүтээлч хүнд эрх чөлөө хамгийн чухал” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Оюутолгойн гэрээнд хэн буруутай вэ”, “Кибер гэмт хэрэг, халдлагаас хэрхэн хамгаалах талаар зөвлөлдлөө”, “Сэтгүүлчийг чагнаж, тагнасан гэв үү”, “Хоёр Солонгосын хоорондын дээд хэмжээний уулзалтын протокол ил боллоо” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Хуваалцах