Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.


“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “АНЭУ-ыншейх шонхор хамгаалах төслийг нэг сая ам.доллароор санхүүжүүлнэ”, "Ц.Цогзолмаа: Хэдхэн жилийн дотор боловсролын салбарын хуулиудад 19 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан”, “Органик хүнсний олзыг хүртэх боломж”, “Хуулийн шинэчлэл хүүхдэд ээлтэй байх уу”, "Миний уулзаж амжаагүй өвөө-Цэндийн Намсрай" зэрэг нийтлэл, мэдээлэл багтжээ.


“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Нэгэн жарны тэртээ Бээжин хүртэл дугуйгаар аялсан Ц.Даржаа”, “С.Батболд: Нийслэлийн асуудлыг шийдэхгүйгээр Монгол Улсынхыг шийдэх боломжгүй”, "Р.Бурмаа: Халх гол бол ухаж барагдах нөөцийг үү, ургуулж ашиглах нөөцийг ашиглах уу гэдэг л тэмцэл байсан", "О.Мөнхсайхан: Цэцийн дээр хөх тэнгэр бус Үндсэн хууль л бий", "Шагнах, шагнал хураах хэмээх дуулианы тухайд" зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.


“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Х.Өлзий-Орших: Эмч, сувилагчдын цалинг 7-49 рувь нэмнэ”, “Б.Лакшми: Бизнесийг хөгжүүлэхийн тулд бүртгэлжүүлэх тогтолцоог бий болго”, "Монголчуудын сурган хүмүүжүүлэх сургааль нэг, хоёр үгэнд хураагдан багцарч эгэл болсон", "1072 хувьцааг хөрөнгийн захад гаргахаар төлөвлөжээ" зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.


“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Хульх монгол буюу соёлын өв үнэгүйдэв үү”, “38 дугаар өргөрөг-Хүсээгүй хувь тавилан”, "С.Ганбаяр: Монголбанкинд хандаж, зээлийн мэдээллээ засуулах боломжтой", "Приус машин хулгайлах тохиолдол ихэсчээ", "Дахин давтагдашгүй далай мэт авьяастай Э.Оюуны туурвил зүйн онцлог", "Дэлхийн хөгжмийг дэлхийд түгээсэн Элла Физжеральд зэрэг ярилцлага, мэдээллийг уншаарай...


"Өглөөний сонин" өнөөдрийн дугаартаа "Ким, Трамп хоёрын зам Монголд нийлнэ", "Хүүхдийн мөнгөн дээр намын харьяалал харгалзахгүй дэмжээд өгөөч гэв", "Ирландын хямрал Монгол тусгал" зэрэг мэдээлэл, нийтлэлийг нийтэлжээ.

Хуваалцах