Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Шонхор”-ын “савар” дахь АН-д юу болж байна вэ”, “Алга дарам газар авсан жирийн иргэнд албан тушаалтнууд сүрийг үзүүлэв”, “Эрдэнэс Тавантолгойгоос иргэнд очих мөнгийг нэмэх ийм нэгэн санал”, “Хөдөөгийн сургуульд хийсэн хөрөнгө оруулалтын хоёр тал”, “Г.Банзрагч: Бөмбөг ховор тул бухын хүзүүний ширээр хийлгээд, тоглодог байлаа” зэрэг нийтлэл, мэдээлэл багтжээ.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Өнөр бүлийн тэргүүн, ахмад сэтгүүлч С.Цамбажав гуайнх”, “С.Эрдэнэ: Ардчиллыг нулимахын оронд үр шимийг нь зүй ёсоор шнэлэх ёстой”, “Б.Дайчинхүү: Зөвшөөрөлтэй барилгыг хүчээр буулгах гэсэн албан тушаалтнуулыг АТГ-т шалгуулна” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Улаан талбайд Монгол дайчдаа командалсан хурандаа”, “А.Мөнхболд: Монгол хүний нас, амьдралын мөчлөгт тохирсон хөгжлийн бодлого гаргана”, “Оросын тэрбумтан байцаалт өгчээ” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Д.Эрдэнэбатын шантааж”, “Д.Энхбаатар: Ложистикийн төвийг энэ онд багтаан ашиглалтад оруулна”, “Монголд анх удаа гэрэгэ киоск нэвтрүүллээ”, “Хөлбөмбөгийн лигүүд өндөрлөхөд 1-2 тойрог л дутуу” зэрэг ярилцлага, мэдээллийг уншаарай...

"Өглөөний сонин" өнөөдрийн дугаартаа “Санал асуулга Шүтэх үү”, “Н.Цэрэнбат: Сайдаар томилогдсоноос хойш шонхорын асуудлаар засгийн гакрын хуралдаанд асуудал оруулаагүй”, “Улс төрчдийн увайгүй авирлал”, “Ялалтын баярын парадад цэргийн роботуудыг танилцуулна” зэрэг мэдээлэл, нийтлэлийг нийтэлжээ.

Хуваалцах