Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу тавдугаар сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу тавдугаар сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Хүүхдийн жүжиг хүч түрэв", "Богд хааны ордон музейг хамгаалалтад авахыг шаардав", "О.Оюун: Аав минь намайг Хүүхэд, залуучуудын театр руу хөтлөөд оруулсан даа", "Экологийн ер бусын төслүүд", "Улаан номыг улаан данс залгамжлах уу" зэрэг нийтлэл, мэдээлэл багтжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "С.Бямбацогт: Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлтэй 20 гаруй хууль уялдаж байгаа", "Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олговол АН завсарлага авна гэв", "Улсын сургуульд элсэхэд босго оноо нь 500 юм байна", "Нүүрсний үнийг эхний ээлжид 60 ам.долларт хүргэлээ", "Компьютерийн хөгжлийн тав дахь хувьсгал Блокчейн зэрэг мэдээлэл, ярилцлага, нийтлэл оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт "Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт", "Гэгээн үдшийн онцлох ишлэлүүд", "С.Мөнгөнчимэг: Энэ хуулийн амин сүнс нь тогтвортой гэр бүлийг дэмжихэд чиглэнэ", "Ж.Ганцэцэг: Прокурорын байгууллага 253 сая төгрөгийн хохирол барагдуулахад хяналт тавьсан", "Хөдөлмөрийн үнэлэмж нь өндөр байдаг улс хөгждөг", "Монголын Эдийн засгийн форумаар хөгжлийн гарц, шийдлийг хэлэлцэнэ", "Монгол туургатны барилдаан барьц сонгохгүй" зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас "Ц.Гомбосүрэн: Дэлхийн "болзошгүй хуваагдал"-ын үед Монгол Улс хэний ч талд орох ёсгүй", "Ипотекийн түлхүүр санхүүжилт", "Б.Галбадрах: Монгол, ОХУ-ын хорих ял эдлэгсдийн эрхийг хангах асуудлыг харьцуулж судаллаа", "ЭСЯ-аа Иерусалим руу нүүлгэх нь исламын ертөнцтэй дайн зарлаж байгаатай адил", "Форум дэмий гэж үү зэрэг ярилцлага, мэдээллийг уншаарай...
"Өглөөний сонин" өнөөдрийн дугаартаа "Бөхчүүдийн цолыг хураах уу", "Нийслэлд хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барина", "Дэлхий ертөнц WANNACRY-ээс сургамж авсан уу?", ""Хөхөө" Каннын кино наадмын үзэгчдэд хүрлээ", ""Монголчуудын төлбөрийн хэрэгсэл-Эртнээс эдүгээ" үзэсгэлэнг нээлээ" зэрэг мэдээлэл, нийтлэлийг нийтэлжээ.


















