Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу тавдугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу тавдугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт "Ариун дагшин газар архичдын үүр болжээ", "Гэртээ ч, сургуульдаа ч үл мэдэхүүд", "Ж.Пүрэвжамц: Халуун усыг дээд тал нь 5-7 хоног хаана", "Шог "хуваарилалт" буюу парламент дахь ялгаварал", "Алтайн хойлгийн махны наймаачдыг шийтгэнэ", "Шүүхийн иргэдийн төлөөлөгч хэдий болтол "мануухай" царайлах вэ", "Хүнсний талоноор авдаг гээд хүн биш мэт хандаж болохгүй" зэрэг нийтлэл, мэдээлэл багтжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Ноолуурын үнэ хоёрхон жилийн дотор 22 сая ам.доллараар нэмэгджээ", ""Эрүүл явбал улсын наадам үзнэ" гэдэгсэн дээ", "Д.Сарангэрэл: Байгууллагад төсөвлөсөн санхүүжилтийг өөрсдөө захиран зарцуулаад, хэмнэсэн мөнгөөрөө цалин нэмж болно", "В.Ганзориг: Нийгэм улстөр, шашин үнэт зүйл гэх мэт хөндөхөөс аргагүй асуудлуудыг онцолж байгаа нь энэ жилийн форумын онцлог" зэрэг мэдээлэл, ярилцлага, нийтлэл оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт "Н.Ганбаатар: Шүүгч хэргийн оролцогчоос мөнгө зээлсэн гомдол ирсэн", "Ойрын гурван жилд 48 мянган айлын орон сууц ашиглалтад орно", "Б.Лхагважав: Ямар ч тооцоо судалгаагүйгээр цалин нэмэхийг шаардах нь зохисгүй", "Гурван улсын тэргүүнүүд Шанхайд уулзана" зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас "Ерөнхийлөгч Х.Баттулга Ш.Алтантуяа агсны амийг хөнөөсөн хэрэгт анхаарахыг хүсчээ", "Ийржи Бордский: БНЧУ-ын Засгийн газраас "Монголоос ажилчин авах тугай горим"-ыг баталлаа", "Х.Мандахцэцэг: Хятад Улсад манай улсын 27 иргэн хар тамхины хэрэгт холбогдсон", "НҮБ: 2050 он гэхэд дэлхийн хүн амын 70 орчим хувь нь хотод амьдарна" зэрэг ярилцлага, мэдээллийг уншаарай...
"Өглөөний сонин" өнөөдрийн дугаартаа "Маргааш зарим замыг хаана", "Төрийн өмчийнхөн орон нутагт ажиллажээ", "МҮБХ-ны "Их эе" хурлаас эв нэгдэл хүлээгээд нэмэргүй", "АНУ-ын холбогдох байгууллагуудтай Х2 визийн төрөл, ажлын нөхцөл зэргийг ярилцах шаардлагатай байна" зэрэг мэдээлэл, нийтлэлийг нийтэлжээ.


















