Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу долдугаар сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу долдугаар сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монгол бөхийн түүхэнд шинэ хуудам нээсэн улсын аварга Намсрайжавын Батсуурь”, “Н.Цэрэнбат: Цэвэрхэн наадацгаая аяныг амжилттай зохион байгууллаа”, “Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Б.Баттөрийн бидэрт халтун азарга магнайллаа”зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Улсын аварга, даян мэргэн төрсөн наадам”, “Д.Цэнд: Монгол брэндийг дэлхийд таниулах цаг ирсэн”, “Бөхийн тэнгэртэй нэгэн буюу “өвөө” багш” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Шинэ аваргатай, даян мэргэнтэй Монгол наадам”, “Жаргалтайн дэлгэр жаргалантынхан нутгийн хүүгийнхээ ойг дүүрэн сайхан тэмдэглэлээ”, “Амжилтдаа эзэн болох хүчтэнүүд цол хүртэн, эгэл малчны азарга торгон жолоо өргөв”, “Б.Эзэнбат: Аавын минь бүтээсэн дүр бүхэн сэтгэлд тод байдаг” зэрэг мэдээлэл, нийтлэлийг нийтэлжээ.


















