Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу долдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу долдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Шинэ цэвэрлэх байгууламжийг барихдаа Францын ТЭЗҮ-ээр хийнэ”, “Д.Сумъяабазар: "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг гадаадын хөрөнгийн бирж дээр гаргана гэдэгт эргэлзэх зүйлгүй”, "Ж.Цэвээнжав: Газрын тос боловсруулах үйлдвэрийг бүсчилсэн хөгжлийн онолоор зохицуулах ёстой", "С.Отгонжаргал: Булаг шанд, худгийн ус үерийн улмаас их бохирдсон байгаа", "Д.Эрдэнэбулган: Эцэг, эх хүүхдүүдээсээ илүү технологийн мэдлэгтэй байж, тэднийг цахим гэмт хэргээс хамгаална", ""Худалдааны дайн" Монгол шиг уул уурхайгаас хамааралтай улсад хүндхэн тусах нь" зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт "Үерийн дараах хотын гамшиг", "Ё.Ганбат: Бизнест дэвшил гарсан ч бодлогын зохицуулалт дутагдаж байна", "Бөөгийн туйлшрал, цуст захиалга", "Тайз дэлгэцийн бүтээл дэх их хааны дүрийг хэлэлцэв", "Улс төрийн шогийг ухаан зарж, ур чадвар зааж бичдэг юм" зэрэг ярилцлага, нийтлэл, шүүмжийг онцолж байна.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт "П.Шагдарсүрэн: Цэдэнбал, Намсрай бид нар нэг л цаг үеийн хүмүүс", "Эмийн зохисгүй хэрэглээг цэгцлэх "их цэвэрлэгээ"", "Монголын сагсан бөмбөгчид дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдлээ", "Дээрдээгүй дэгийн хууль", "Өвөрхангайн "өвгөн" зам зорчигчдыг түгшээж байна" зэрэг мэдээлэл, нийтлэлийг нийтэлжээ.


















