Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу наймдугаар сарын 03-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу наймдугаар сарын 03-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Г.Ёндонгомбо: Цахилгаан станцууд удахгүй ундны цэвэр уснаас татгалзаж, цэвэрлэх байгууламжийн саарал усыг ашиглана", "Б.Артур: Бүс нутгийн логистикийн төв ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно", ""Том толгой"-той бөхчүүд", "Монгол Улс дахь Туркийн элчин сайдын яаманд ажилладаг гурван хүнийг шалгаж байгаа нь үнэн гэв", "Төгсөлтийнхөө ойгоор сайн үйл бүтээсэн 10"б" ангийнхан", Ухаалаг утсыг удаан хэрэглэвээс "хүзүүний диск"-тэй болно" зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл оржээ.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт "Гандангаа пирамид шиг байлгасан бол...", "Л.Цог: Нэг хүний томилгооны асуудлыг шийдвэрлэхэд УИХ-ын ээлжит бус чуулган зарлах шаардлагагүй", "П.Жамъянгомбо: Их спорт руу тэмүүлсэн чин сэтгэл л хамгийн дээд шалгуур", "Баданга хүдэр үлдсэн үү", "Нутгаа орхисон Монгол гүнжийн түүх", "Наймдугаар сарын Монгол зурхайн хэмнэл" зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт "Хоёр тэрбум төгрөг хөшөө болог "царцжээ"", "Агуулгаа алдсан шилэн данс", "Амьдралын төлөө уйлдаг ч, дуулдаг ч туурвигч", "Г.Чагнаадорж: Алт угаасан ус нь гол руу урсаж байхад л "Бороо ороод ийм болчихлоо" гэдэг", "Дээд айлын хүүхдүүд птжтгнэж л байг уу", "Н.Одмөнх Бусдаас онцгой байх гоё" зэрэг мэдээлэл, нийтлэлийг нийтэлжээ.

Хуваалцах