Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Уул уурхайн компаниудаас санхүүждэг хууль сухиулагчдаасаа хэзээ салах вэ, Ц.Нямдорж сайд аа”, “Ойн нөөцөөс хумслагч цөөрсөнгүй”, “Б.Халин: Эмэг эхийнхээ дүрд тоглосон минь надад олдсон хамгийн том завшаан” зэрэг нийтлэл, мэдээлэл багтжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Жэжү Эйр компани Улаанбаатар-Сөүлийн чиглэлд тийзний хямд үнэ санал болголоо”, “Д.Эрдэнэбат: Валютын ханүийн савлагаа нь Засгийн газар, Монголбанкны ажлын уялдаа холбоо алдагдсанаас болсон”, “Хятадуудын булаацалдсан Салхитын мөнгөний ордоос 1,3 сая ам.доллар хүртэлх хэрэг явдал”, “Д.Мөнхбаатар: Аавыг минь Монголын шүүхэд хувь заяагаар төрсөн хүн гэдэг” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хар тамхийг хил дээр “барьдаг” болчихьё”, “Д.Эрдэнбат: Зээл тусламжийн хөрөнгийг ганц сайдын мэдэлд өгсөн нь хууль зөрчсөн”, “Жаст-ын хэргээр “Магнай Трейд”-ийн Р.Ганзоригийг баривчиллаа”, “Эрт ургасан чихнээс хойно ургасан эвэр урт буюу бидний өчигдөр, өнөөдөр, маргааш” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.


















