Сонины онцлох мэдээний тойм
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу аравдугаар сарын 11-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
Мэдээллийн алба

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу аравдугаар сарын 11-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Бүх нийтээрээ мод булшлахаа больё”, “Ёс зүйгүй багш нарын хөлд хүүхдүүд чирэгдсээр байх уу”, “Л.Болд: Маргааш нь амьдрал өөр болно, харж л байгаарай”, “Гурван жилд 17000 гаруй хүүхэд хамгаалжээ” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “У.Хүрэлсүх дайн дажингүй , амар амгалан эх орноо НҮБ-ын индрээс тунхаглалаа”, “О.Мөнхсайхан: Цаазаар авах ялын 30 орчим хувь нь алдаатай байх магадлалтай гэсэн судалгаа бий”, “С.Ерөөлт: Бөхчүүд өргөөгөө хураалгачихвал мөхөл рүүгээ ойртоно” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Гамшгийн үед хүүхэд хамгаалах зураглалыг боловсруулав”, “Ж.Эрдэнэчимэг: Ёс суртахуу, ёс зүйгээ гээсэн ард түмэн мөхлийн ирмэгт очдог”, “С.Янжинсүрэн: Стандартын салбар үндэсний аюулгүй байдлын нэг хамгаалалт болдог” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.


















