Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Пүрэвдорж: Хуулийнхан ЖДҮ-ийн зээлийн асуудлыг анхааралдаа авч шалгаж байгаа бол бидний хувьд чуулгандаа оролцох боломж нээгдэж эхэлж байна”, “Бурхан мөнгөтэй хүнд мөнгө өгдөг”, “Салхитын мөнгөний орд тойрсон маргааны баримт түшсэн бодит үнэн-1” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Монгол бахархлын өдөрт зориулж "Мөнх тэнгэрийн бичиг"-ийг нээлээ”, “Сайдаас чөлөөлөх саналаас урьтаж ёс зүйгээ ухамсарла, улс төрчдөө”, Утаагаар бизнес хийгчид 557.2 тэрбум төгрөг "залгижээ", “Б.Сумъяабаатар: Чингисийн алтан ургийн угийн бичиг бол монголчуудын бахархлын бичиг” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Б.Батзоригийг “дан дээл” ч үгүй үлдээх үү?” “Хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандъя”, “Д.Дэлбэрэл: МАН ганц Сүхээр эхлээгүй, мэдээж ганц Сүхээр ч дуусахгүй” зэрэг ярилцлага, нийтлэлийг нийтэлжээ.


















