Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр тутмын сонины онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр тутмын сонины онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Х.Тэмүүжин: Улс төрийн нам, сонгуулийн тогтолцоо, санхүүжилтэд эрс өөрчлөлт хийхгүй бол улсаа цөлмөөд дуусах нь”, “Салхитын мөнгөний орд тойрсон маргааны баримт түшсэн бодит үнэн-2”, “Бага юман дээр яасан ч их боргов доо, бид” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Сангийн хөрөнгөөр санхүүжсэн найман гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү”, “А.Бархас: 25 нас хүрсэн иргэн бүрийг донор болохыг хуулиар зөвшөөрсөн”, “С.Батболд: Бичлэг байгаа бол тавь, битгий худлаа сенсац хөөцөлд”, “Үнэртүүлчихээд “идээрэй” гэдэг зарчмаар хэдий болтол явах вэ” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хүүхэлдэйн театрын үлгэр амилуулагч”, “Б.Батзоригийг авч үлдэх үеэр сөхөгдсөн ноцтой хэргүүд” зэрэг мэдээлэл, нийтлэлийг нийтэлжээ.

Хуваалцах