Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ж.Энхбаяр: УИХ-ыг гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулахад бэлэн”, “У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар МАН-ын 30 гишүүн гарын үсэг зурсан гэв”, “ЖДҮХС-гаас зээд авсан хэрэгт УИХ-ын гишүүдийн аав, ээж, хүүхэд, дүү, бэр, найзуудыг шалгаж эхэлжээ” зэрэг нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Өөрөө түрүүлээд "өнхөрчих" вий, Ерөнхий сайд аа”, “Ёс суртахуунгүйдэл нийгмийг мөхөлд хүргэдэг”, “Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийг шалгаж байна” зэрэг мэдээлэл, нийтлэлийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “АСЕМ-ын тайлангаас айсны учир-1”, “ЖДҮ: Хамаарлаа “мэддэггүй” хамсаатнууд”, “К.Елена: Донтох эмгэгтэй нэг хүн уушгины хатгалгаатай 60 хүнтэй тэнцдэг” зэрэг ярилцлага, нийтлэлийг нийтэлжээ.

Хуваалцах