Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хан Хиллс хотхоныг барихын тулд Туул голын хөрсийг нь ухаж, бургасыг нь хяджээ”, “З.Энхболд: ЖДҮХС-гаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд гурван хувийн хүүтэй зээл авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгч төсөвт хориг тавилаа” зэрэг нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Органик хүнсний тухай хууль одоо л "газардах” нь”, “Төрийн түшээддээ доромжлуулсаар л байх уу”, “Томчуудын "тоглоом"-ын золиос нь хүүхэд” зэрэг мэдээлэл, нийтлэлийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “ЖДҮ хэмээх сүлжээ”,“Д.Эрдэнэбат: Засгийн газрын асуудалд сөрөг хүчин оролцохгүй”, “Б.Золжаргал: Хүүгээ төрөхөд нулимсаа барьж дийлээгүй” зэрэг ярилцлага, нийтлэлийг нийтэлжээ.

Хуваалцах