Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “МАН-ын түүхэнд олонх, цөөнх болж хуваагдаж байсан ийм заваан явдал гарч байгаагүй”, “О.Баасанхүү: Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа учраас У.Хүрэлсүх огцрох нь зөв”, “Рахиттай данхар төр” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Тэрбум тэрбумаар угжуулдаг ч тэнхэрдэггүй нийтийн тээвэр”, “Эмнэлгүүд амбийцалж болох ч иргэдийг хохироох ёсгүй”, “Тусгай сангуудад хуваарилсан 2.9 их наяд төгрөг бүгд ЖДҮХС-гийн замаар орсон юм биш биз” зэрэг мэдээлэл, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Унагах аврах хоёрын ялгааг мэдрэх мөч”, “Л.Бямбажаргал: Төрөө нураах биш өрөө тэглэе”, “Далай лам хойд дүрээ тодруулна” зэрэг ярилцлага, нийтлэлийг нийтэлжээ.


















