Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ж.Бат-Эрдэнэ: ЖДҮХС-тай холбоотой асуудалд арга хэмжээ аваагүй учир огцруулах бичигт гарын үсэг зурсан”, “С.Амарсанаа: Ц.Элбэгдорж Ардчилсан хувьсгалын эгзэгтэй цаг үед өдрийн тэмдэглэл хөтөлж байсан. Тэр дэвтэрт хамгийн бодит үнэн байгаа", “Яаж улс төрч болох вэ?” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Тэсрэх бөмбөг тэвэрсэн Улаанбаатар”, “Хариуцсан агентлаг нь монгол бичгийн кодчиллыг засахын эсрэг байна уу”, “Н.Отгонбаатар: “Bellator” холбоонд тоглох санал тавьсан” зэрэг мэдээлэл, нийтлэл, ярилцлагыг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ерөнхийлөгчийн хориг үлдэхэд Л.Болд, Ж.Батзандан нарын санал дутав”, “МАН-ын дайсан МАН”, “Ё.Баатарбилэг: Шударга ёсны сэлэм нь яагаад өөрийг нь хүрээлсэн хүмүүс дээр яригддаггүй юм бэ” зэрэг ярилцлага, нийтлэлийг нийтэлжээ.


















