Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “ЖДҮ-чин түшээд Монгол төрийг гацаав”, “А.Ундраа: Ерөнхий сайд ямар хүн бэ гэдгээ өдөр ирэх бүр нотлон харуулж байна”, “ЖДҮ-тэй, аллагатай, авлигатай, Засгийн газрын зөвлөхүүд”, “МАН-ын 65 гишүүн парламентын засаглалын “хойдохыг унших” уу” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Батганаа алах биш, байшингаа галдах нь, та минь”, “М.Энхболд: Чуулган хэвийн үргэлжилнэ”, “С.Цэрэнчимэд: Спортдоо эргэн ирсний дараа авсан медаль бүхэн ямар "амттай" байсан гэж санана”, “Хамгийн аюултай мэргэжлүүдийн нэг нь сэтгүүлч” зэрэг мэдээлэл, нийтлэл, ярилцлагыг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “МАН-ын хагарал, төрийн ажил, бойкот”, “Б.Лхагважав: Хэмлэлдэж байхаар Үндсэн хуулийн Цэцээ ажиллуул”, “Дарга нарын бичил уурхайчдын дархан эрх” зэрэг ярилцлага, нийтлэлийг нийтэлжээ.


















