Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монголын банкууд 1900-гаас илүү ам.доллар шилжүүлж чадахгүй дампуурахдаа тулжээ”, “С.Эрдэнэ: Дарангуйллын сод жишээ болсон хүний төлөө санал өгсөнд гайхаж байна”, “Өвлийн өвгөн буюу гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан: Шинэ жил дөхөөд ирэхээр “Өөрийгөө уядаг морь” шиг л бэлдэж байна даа”, “Монголчууд хамгийн их аз жаргалтай амьдарч байгаа хэрнээ хамгийн их бухимдалтай байна” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “МАН-ын зодоон түр намжиж, АН-ынх эхэллээ”, “Даалгавар хэмээх дайсан, “Хувийн эмнэлгийнхэн хуудуутай онош тавьж, мөнгө хумсалдаг”, “М.Энхсайхан: Бид дандаа өөрчлөгдөж байдаг” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “АН-ын зовлон эхлэв”, “Онгойсон суудлуудад очих хүмүүсийн сураг”, “ТОСК-ийн захирал асан А.Гантулга ба барилгын компаниудад өгсөн 22 тэрбум” зэрэг нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















