Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Л.Болд: Намын удирдлагыг өөрчилж, шинэчлэл бодит утгаараа хэрэгжих хүртэл АН-ын гишүүнээсээ татгалзаж байна”, “ЖДҮ-д нэр холбогдсон Н.Цэрэнбат, Д.Сумъяабазар хоёрын өргөдлийг Ерөнхий сайд нь хүлээж байна”, “Рио Тинтог Монголоос шахаж гаргая”, “Хууль бус анчид дрон ашиглаж зэрлэг гахай агнаж байна” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Сачий байвч сэтгэл алга, утаатай тэмцэгчдэд”, “С.Эрдэнэ “Шонхорын базалт”-аа тавьж, фракцууд зуултаа сулруулах уу”, “Жирэмсэн эмэгтэй төрөх эмнэлэгт хүрч амжилгүй, гадаа нь амаржжээ”, “Ш.Бадарч: “Тоогүй ч юм болов уу даа” гэдэг шүлгээ 50 жилийн өмнө зохиосон” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “У.Хүрэлсүхийн фанатууд “Ирээдүйн Ерөнхийлөгч”-ийн төлөө хундага өргөж байна”, “Г.Пүрэвганди: Ховд аймаг 2026 он гэхэд ногоон хөгжлийн загвар нутаг болно”, “Хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой гэв”, “Хүрээний булайг дэлгэвэл гэдэг шиг...” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах