Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 7-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 7-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Д.Миеэгомбо: Гишүүдийн шаардлагад УИХ-ын даргыг огцруулах үндэслэлүүдээс аль нь ч байхгүй”, “О.Алтангэрэл: ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд ичгүүргүй, амиа бодсон үйлдэл гаргаж, Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байна”, “МАН-ынхан аврал болсон нэгнээ ад үзэж, ална гэж ярьсныгаа шүтээд байдаг нь ямар учиртай юм бэ” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “С.Батболд: 2019 онд миний амьдралд цоо шинэ үе эхлэх байх”, “Улс төрд шинэ үе алга”, “Эрх баригчдын эвлэрэх цаг их хол байна даа”, “АТГ-ын мөрдөгчид “шүдгүй арслан” болж байна”, “Эрдэнэтийн 49 хувийг зарсан хэрэгт Ч.Сайханбилэгийг яллагдагчаар тооцно” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Сандалтай, лоозонтой чуулган”, “Б.Мөнх-Амьдрал: Театрын хөгжилд уран бүтээлч сэтгэлгээ хамгийн чухал”, “М.Энхболдыг унагаана гээд парламентыг мөргөж, Үндсэн хуулийг тийрч байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















