Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 13-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 13-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ё.Баатарбилэг: Засаг үлдлээ гэсэн шиг маргаашнаас нь чуулган, байнгын хорооны хуралдааныг бойкотлоод байгаа нь буруу”, “С.Бямбацогт: Хардлага сэрдлэг, хов живээр асуудалд хандаж байгаад харамсч байна”, “Нам үхжээ” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Засгийн газрын гишүүнийг хугацаанд нь томилж чадаагүйн хариуцлагыг хэн үүрэх вэ”, “Нийтийн тээврийнхэнд 73.4 тэрбум төгрөг өгнө”, “Түүхий нүүрсний “ноёрхлыг” түлхэн унагах Засгийн газрын шийдвэр хэрэгжих үү”, “Улсаас мөнгө авдаг хувийн эмнэлгүүд иргэдэд хөнгөлөлт үзүүлэх ёстой” зэрэг нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Чойжин ламын сүм музейн сүүлчийн гуйлт”, “С.Төрбурамын төгс ертөнц”, “Д.Дэлгэрсайхан: Активын эргэлтийг сайжруул, нийлүүлэлтийг өсгө” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах