Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 17-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 17-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Л.Болд: Надад айх юм алга. Тойрог дээрээ очоод намаас бус бие даагчаар нэр дэвшчих гэвэл бэлэн байна”, “Д.Уламбаяр: Ерөнхий сайдын айлчлал Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг дүгнэлээ”, “Хоёр эзний нэг зарц буюу гэр бүлийн МАНАН-гийнхан” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн авсан зээлийг шалгахын тулд “Капитал”-д нэгжлэг хийв”, “Ёс зүйгүй эмч нар хүн чанараа ч худалдаж байна”, “Тавантолгойн цахилгаан станцын төслийг АТГ-ынхан шалгаж эхэллээ”, “Ч.Энхбат: Хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээс үр дүн шууд хамаардаг” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ж.Чулууны “сонгодог” аялгуу Ч.Чинбат”, “О.Чинзориг: Иргэд биш төр нь “гүйдэг” байх ёстой”, “Т.Бадамжунай “69”-д суугаад хил давж зугтсан уу?” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















