Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Жаргалсайхан: Төрийн гурван өндөрлөг улс орноо бодоод түр ч болтугай эвлэрсэн нь дээр”, “Албан тушаалын сургаар Ардын намын өвгөд ордны хонгилоор хөл нь хөнгөрчихсөн гүйж байна”, “УИХ-ын гишүүн Б.Ундармаа АТГ-т дуудагдан очиж, ЖДҮХС-тай холбоотой асуудлаар байцаалт өгчээ” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Намын хэрүүл УИХ-ыг тараах нөхцөлийг бүрдүүлэх нь”, “Н.Жанцанноров: Хүн өлгийн өлгийн өлгийгөө хайрлах ёстой юм”, “Аюултай хог хаягдлын аюулыг “нуусан” хэвээр”, “Олон жилийн турш, өндөр хүүтэй зээл төлж амьдрах шаардлагагүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “10 жил утаатай ингэж “тэмцсэн” үр дүн хаана байна?”, “П.Тэмүүжин: Таеквондо бол хүндлэл агуулсан спорт”, “Компаниудад ил тод байдал ашигтайг ойлгох тогтолцоо бүрдээгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах