Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 20-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 20-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “УИХ-ын даргыг огцруулах эсэхийг Бага хурлаар хэлэлцэх нь хууль зөрчсөн үйлдэл гэв”, Р.Раш: Монголын улс төрд бугласан идээ бээр шахагдаж, цэвэрших ёстой”, “Элит колони” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Сүсэглэл, солиорлын дэнс-1”, “У.Хүрэлсүх: Хуурамч эв нэгдлийг задална”, “Ш.Лхагваа: Төрөөс л дөмөгхөн дэмжчихвэл дэлхийд улам цойлмоор байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Дотооддоо “зодоон”-той гаднаа жагсаалтай бага хурал”, “О.Тэгшгэрэл: МҮОНРТ арван жил яригдсан “MNB WORLD” төслийг эхлүүлж чадлаа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах