Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Да.Ганболд: Монголын төр хямраад, гацаад байгаа нь нэг шөнийн дотор болсон процесс биш”, “Б.Пүрэвдорж: Засгийн газрын тэргүүн “Маскаа сайн зүү” гэж хэлсэн нь л утааны эсрэг хийсэн ганц ажил”, “Жаран тэрбумын схемийг танилцуулахад У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар байсан уу” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Улаанбаатарт эрүүл хүүхэд төрүүлэхэд бэрх боллоо”, Ерөнхий хяналтын сонсголоос ер бусын үр дүн гарах уу”, “Х.Наранжаргал: Гүтгэх заалтыг сэргээвэл олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ ухарч буй хэрэг”, “Б.Энхбаяр: Редакцтай, редакцгүй хэмээн зааглаж хариуцлага тооцох заалт оруулна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Аюулгүйн зөвлөлийн гишүүд протоколтой уулзах цаг нь болжээ”, “Ц.Сандуй: У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн барьцаанд орсон байна”, “Дөрвөн сая долларын асуудал эзэнгүй хэрэг болоод дуусах вий” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах