Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 26-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Д.Оюунхорол: Зөвшилцөж, ойлголцож хамтран ажиллах хэрэгтэй”, “Төв банк”, “Л.Оюун-Эрдэнэ: Удах, зууралдах тусмаа зугтах гарц улам л багасна” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Эдийн засгийн өсөлтийн зурхай”, “Жуулчдыг “уруу татахад” учир бий”, “Халамжийн тэтгэвэр, тэтгэмж яагаад “хоцордог” вэ”, “Ч.Жаргалбаатар: “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан хэрэгт холбогдсон Д.Сугар нарыг хавтаст хэрэгтэй танилцуулж байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “УИХ-ын даргын асуудлыг буцааж, Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг дэмжив”, “Ж.Лувсандандар: “Эрдэнэбүрэн”-гийн УЦС төвийн бүсэд эрчим хүч нийлүүлэх боломжтой”, “Эх хэл нийгмийн баялаг” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах