Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Төрийн соёрхолт Ж.Бямба: Геологийн салбар Монголыг тэжээж, нийгмийг байгуулж бүтээж байгаа”, “Д.Тэрбишдагва: М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын аль алинтай нь уулзсан”, “Жагсаал, цуглаан тоолох арга” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Эх дэлхийн сүүлчийн тэмцэл”, “Сувилагч эмчийн туслах биш”, “Т.Амаржаргал: Монголд илрүүлж чаддаггүй 30 нэр, төрлийн өвчнийг сургалтын эмнэлэгт оношилно” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Скай ресорт 12 жилийн турш дархан цаазат газрыг “цоордох” аргаар төлбөргүй ашиглажээ”, “Д.Түвшинжаргал: Уртын дуу миний хувь заяа юм”, “Б.Лакшми: “Том жорлон”-гийн асуудлыг шийдвэрлэснээс өөрийг хийсэнгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















