Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу нэгдүгээр сарын 15-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу нэгдүгээр сарын 15-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого түүхэндээ анх удаагаа 10 их наядыг давлаа”, “О.Мөнхсайхан: Улс төрийн санхүүжилтийг ил тод болгох цор ганц заалтыг Цэц шууд хүчингүй болгох байх”, “Намба нь шүүмжлэгдэж байгаа болохоос биш нас нь шүүмжлэгдэхгүй л дээ” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хуулиар тавьсан хаалтыг хуулиар эвдсээр байх уу”, “Төрийн төөрсөн шагнал”, “Утааны уршиг багачуудыг туйлдуулж байна”, “О.Бурмаа: Дахин барилдах эсэхээ хараахан шийдээгүй байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “У.Хүрэлсүх, доллар хоёрын өндөр рейтингийн хөлд Монголчууд чирэгдэж байна”, О.Нямдаваа: Агреманы хариу иртэл Элчин сайдын нэрийг нууцлах хэрэгтэй”, “Оюутолгойн түүхт гурав хаана явна?!” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















