Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 28-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 28-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монголын соёлын өв судлаач доктор гэр бүл”, “Хуульч Дэлбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ: Бидний үеийнхэн хэнд ойр байж, хэнээс суралцаж явах ёстойгоо бодох цаг болсон”, “Н.Энхболд огцрохоос өөр аргагүй, одоо үед” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Ш.Дулмаа: Монголын уран зохиолын нэр хүнд бол монгол хүний нэр төр юм”, “Дулдайтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна”, “МИАТ-ийн өрсөлдөөний шинэ талбар” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Түмэн эх, торгон жолооны эзэн манлай уяач”, “Ж.Болд: Компаниуд өмчлөлөө задалж, ил тод, хариуцлагатай системд шилжээсэй”, “Утаа ба шахмал түлш...”, “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн найруулагч” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















