Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Л.Оюунжаргал: Цаг агаар харьцангуй дулаарах төлөвтэй байна”, “С.Эрдэнэ: 60 тэрбумд У.Хүрэлсүх ч оролцсон”, “Монголчууд жилд хоёр удаа капитализмын эсрэг “вакцин” тариулдгаа өөрчлөх хэрэгтэй” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “П.Бадарч: Төрийн шагналын сураг хэдэнтээ дуулаад “нуруугаа авахуулсан” хүн чинь тэгтлээ хөөрдөггүй юм байна”, “УИХ-аа засаад улсаа төвхнүүлэх чуулган”, “Охидын үзлэгийг сэргээе” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Төрийн хүчгүйдүүлж буй тэрбумтан түшээд буюу ЖДҮ-чин гишүүд”, “Д.Энхболд: Төрийн үйлчилгээний соёлоор тэргүүний аймаг болно”, “Бөхийн тэнгэр” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах