Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Менингитээр өвчилсөн зургаан хүний нэг нь нас баржээ”, “Хагас тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хар тамхины нийлүүлэлт Монголд байна”, “Австралийн үер нүүрсний үнийг 20-30 хувь өсгөх нь” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Мал усгүйдэж, хаваржилт хүндрэх төлөвтэй байна”, “Вант улсын дарангуйлал ба “Эко алтан Заамар”-ыг буруутгахын учир”, “Г.Уртнасан: Өөрөө төрчихөөд эмнэлэгт байхдаа ч хүүхэд эх барьж явлаа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Монгол компани Лондонгийн биржийн гишүүн болжээ”, “Б.Ганхуяг: Хувьцааны үнийг өндөр тогтоох боломж бий гэж харж байна”, “Ломбардууд хулгайг өөгшүүлж, хуулиас гадуур хаанчилсаар байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















