Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Аврагчдаас төрсөн анхны гавьяат Ж.Баяртогтохынх”, “Дэйв Воусан: Монгол, Австралийн эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах өргөн боломж байна”, “Х.Тэмүүжин: Хүчтэй Ерөнхий сайдтай, парламентын хяналттай хувилбар Монголд илүү зохино” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Жавартай өдөр, жаргалтай хөдөө”, “Амандаа орсон “шар тос”-ыг хэлээрээ түлхсэн нь”, “Б.Алтанцэцэг: Байгаа зүйлийг байгаагаар нь хэлэх хэрэгтэй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Алтан үеийн зохиолч, хутагт судлаач Д.Цогт-Очир”, “Н.Солонго: Монгол Улсыг улстөрчид хөгжүүлэхгүй”, “1072 хувьцааны үнэ цэнэ ногдол ашиг төдийхнөөр хэмжигдэх үү” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















