Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Шинэ ногооны ханш өсч, дайвар бүтээгдэхүүний үнэ буурчээ”, “Н.Энхбаяр: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бус шинэ Үндсэн хууль батлах шаардлагатай байна”, “Ч.Хашчулуун: Төв банкийг шахаж, хэрэгтэй хэрэггүй төслүүдэд мөнгө гаргасны хариуцлагыг хэн хүлээх нь тодорхойгүй байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас ““Оюутолгой” ба хариулт нэхсэн асуулт”, “11 орны палеонтологичид Монголд чуулж байна”, “Өндөг, хиамтай талхнаас хордсон 40 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Улс төрийн намууд Ерөнхийлөгчид хандана”, “Э.Дэлгэртуяа: Талийгаачийн эд зүйлс, цусны толбо театрын энд тэндгүй байсан”, “Р.Раш: Транс Монголын төмөр зам нь эдийн засгийн хөгжлийн түүчээ юм” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Иргэдээ ялгаварлаж, зорчих эрхийг хязгаарласан “харгислал” хэнд ашигтай вэ?!”, “Хөвсгөл далайн хөлөг”, “Монголын шүүхээс ял сонссон Тайванийн тагнуулыг ялтан солилцоогоор явуулах боломжгүй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах