Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 2-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 2-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Зуны амралтаараа йогоор хичээллэх хүмүүсийн тоо эрс нэмэгджээ”, “П.Амаржаргал: Үндсэн хуульд эрх мэдлийн байгууллага нэмэгдвэл хувийн ашиг сонирхол, хуйвалдаан улам даамжирна”, “Б.Мөнхдөл: Саарал жагсаалтад орох эсэхийг энэ сард шийдэх юм билээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Зөвшилцлөөс зайлсхийх заль”, “Монгол, АНУ-ын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг тунхаглав”, “УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан хэргийг удахгүй прокурорын хяналтад шилжүүлнэ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “АНУ-ын стратегийн 17 дахь түншлэл нь Монгол болов”, “УИХ-ын дарга Г.Занданшатар сануулга өгөв”, “Жижгээ: Хошин урлагийн жүжигчин болсондоо баярладаг” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Захиалгат хууль ба хөөн хэлэлцэх хугацаа”, “Төрийн тэргүүний АНУ-д хийж буй айлчлалын үр дагавар юу байх вэ?”, “Монгол Улс эхний том сорилтоо давах эсэх нь энэ сард шийдэгдэнэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах