Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 7-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 7-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Алтанбулаг дахь чөлөөт бүсэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин хямд байна”, “П.Цэнгүүн: Украины гэмгүй иргэд амь үрэгдэх ёсгүй, Монгол бол эрх чөлөөт улс гэсэн уриатайгаар далбааг өлгөсөн”, “Лу.Гантөмөр: Ардчилсан намын хууль ёсны ээлжит бус Их хурал ирэх сарын 7-нд болно” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Л.Бямбасүрэн: Байнга стресстэх, чимээтэй орчинд байх нь сонсголд нөлөөлдөг”, “Виртуал хөрөнгийн хууль батлагдсанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт орсон”, “Төвийг сахисан байр суурь аюулаас хамгаалах хэрэгсэл” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Т.Анар: “Алтан” Цэгмидийн үргэлжлэл гэсэн даруулгатай өслөө”, “Өсөлтийн таамгийг шинэчлэх шаардлага үүсэх нь”, “Туслах малчид хөдөлмөрийн мөлжлөгийн золиос болж байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах