Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 11-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 11-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Д.Мөнхбат: Ачаа тээврийн үнэ 20 саяд хүрсэн нь олон хүний шуналыг хөдөлгөсөн”, “Б.Ган-Очир: Богинохон хугацаанд ирж байгаа ардчиллыг хамгаалж чадахгүй бол том гүрний нөлөөнд орох аюултай гэдгийг Украин харуулж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Хөшигийн хөндий тийш тэлж хөгжих нийслэлийн ирээдүй”, “Ш.Мягмар: Усан цахилгаан станцын анхны хөрөнгө нь их боловч алсдаа өгөх үр ашиг нь өндөр байдаг”, “Г.Баасан: Ч.Мөнхбаярт мөнгө өгсөн гэх хүнийг гаднын тагнуул эсэхийг тогтоогоогүй” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт ““Сетунари”-гийн сүлжээг мэдэх үү, С.Энхболд сайд аа?!”, “Брэндүүдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн ямар аюултай вэ?”, “Хэдүүлээ хойд хилээ нээгээд Оросоос “зугтсан” компаниудыг оруулчих юм сан” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















