Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 21-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу гуравдугаар сарын21-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хуульч Ч.Жадамба: Хүүхдийн тэтгэмж, тэтгэлгээс өр төлбөр суутгахыг хуулиар хориглодог”, “Арилжааны банкууд хойд хөрш рүү доллар зөөгөөд дуусгах нь гэв үү?”, “Р.Болд: Дайн дууссаны дараа ч дэлхийн дэг журам олон асуудалтай хэвээр үлдэнэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хөшигийн хөндийг хөшиглөсөн шуналын сүүдэр арилаагүй байна”, “Идэвхтэй амьдралтай, инээд хөөр дүүрэн “даунчикууд”” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хойд Америкаар аялан тоглох “The Hu” хамтлаг”, “ГССҮТ-д хандаж байгаа хоёр хүүхэд тутмын нэг нь гэртээ бэртэж байна”, “П.Батсүх: Хөхний хорт хавдраас сэргийлэхэд эрт илрүүлэг, зөв мэдээлэл чухал” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















