Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Н.Тавинбэх: Төлөвлөсөн арга хэмжээгээ авч чадахгүй хугацаа алдвал эрчим хүчний хязгаарлалтад орно”, “Д.Түвшинжаргал: Баруун аймгуудыг махны экспортын бүс болговол валют олох боломжтой” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Их, дээд сургуулиуд менежментээ сайжруулахгүй бол хоцрогдох нь”, “ЖДҮХС-гийн захиралд 13 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ” ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Тод мөр, том мөрөөдөлтэй дасгалжуулагч”, “О.Номинчимэг: Мэдээллийн технологиор Үндсэн хуулийн суурь зарчмын биелэлтийг хүртээмжтэй болгохыг “D-Parliament” нээж өглөө”, “Эрдэнэбүрэнгийн УЦС-ын газарт орсон нэг малчинд 15 сая төгрөг олгоно” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















