Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Бадамгарав: Надаар бүтэн цаг яриулчихаад зөвхөн сандарч тэвдсэн хэсгийг тасдаад тавьсанд үнэхээр гайхаж байна”, “Б.Пүрэвдорж: НӨАТ-ын сугалааг зогсоовол татварын орлого багасна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Цар тахлын дэглэмийг чанд мөрдөж буй Замын-Үүдийн боомт”, “Баруунхараад осолдсон автомашинд Улаан-Үдийн Консулын ажилтан зорчиж байжээ” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Төрийн хяналт, шалгалтыг зогсоохыг гишүүд дэмжсэнгүй”, “Н.Пүрэвдаш: Амьдралаас авсан хамгийн том үнэт зүйл бол “Харанга”, “Виртуал хөрөнгө оруулалтаас болгоомжлохыг анхааруулав”” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















