Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Э.Батшугар: Цар тахал, дайнаас болж дэлхий нийтээр IPO гаргахыг хойшлуулж байгаа”, “Б.Батдаваа: Инфляц ганц манай улсын биш, дэлхийн зовлон болоод байна”, “Бүдүүн цариг нарийн байсан бол жилд 30 сая тонн нүүрс экспортолж, 12 тэрбум доллар олох байжээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Дотоодын нийт бүтээгдэхүүн 3.8 хувиар буурав”, ““Зүс буруу” зун айсуй” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “О.Батнайрамдал: Улс төрд орохоос илүү бодлого бичилцэж, шинэчлэл хийхийг хүссэн”, “Донорын насыг 21 болгохыг дэмжив”, “ОҮИТБС-ын нээлттэй өгөгдлийг итгэлцлийг бэхжүүлэхэд ашиглана” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















