Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Н.Энхболд: Нэг нам олонх байгаа дээрээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхгүй бол дараагийн парламент ямар байдлаар бүрдэхийг хэн ч мэдэхгүй”, “Чингис хаан нисэх буудлын концессын гэрээнд 150 км-ийн радиуст өөр компанийн агаарын хөлөг нисгэхгүй гэж заажээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Концессоос өргөн агуулгатай төр, хувийн хэвшлийн түншлэл”, “Ерөнхий боловсролын сургуулийн бүх багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлнэ” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Инфляц өндөр үед хөрөнгийн зах зээл рүү хошуурах нь зөв”, ““Петрочайна Дачин Тамсаг”-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монголын хүртэх ашгийг нэмэгдүүлнэ”, “Монголд эмчлэх боломжгүй хүүхдийн зардлыг төр хариуцдаг болъё” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















