Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 31-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 31-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Батцэцэг: Гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна”, “А.Пүрэвдулам: Мөрдөн байцаагч шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр байцааж байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Компаниуд нээлттэй хувьцаат компани болох сонирхолтой гэжээ”, “Эрүүл мэндийн даатгалын санг “залгих” эсэргүү бодлого” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “70 дахь удаагийн хүүхдийн баяр үндэсний өв соёлыг сурталчилна”, “З.Төмөртөмөө: Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжихэд нийслэл анхаарч ажиллаж байна”, “НҮБ-д шалгаран томилогдсон монгол офицерууд” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















