Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 7-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 7-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Наранцогт: Нийлүүлэлт, нөөц, ложистикийн нэгдсэн тогтолцоог бий болгосноор инфляцийн дарамтыг бууруулах боломжтой”, “Ц.Өлзийтогтох: Махны аюулгүй байдлын баталгааг мал, амьтныг нядлахаас өмнө гаргаж тогтоох ёстой” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Сүүдэрт хагдарсан ирээдүй”, “Тендер будилаантуулсан УМЭАЦТЛ-ийн удирдах албан тушаалтнуудыг шалгаж дууслаа” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ё.Балдан: Сэтгэлд тань юм өгч, бодуулж байгаа бол театр”, “Зэвсэгт хүчин дэх дарамт Г.Сайханбаяр сайдыг санамж бичиг үзэглэхэд хүргэв үү”, “Нэгэнт л өөрчилье гэж байгаа бол цаг алдамгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















