Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн тавьсан санал хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо”, “Төрийн наадмыг аймаг хоорондын тэмцэл мэт хөөрөгддөгөө зогсоох хэрэгтэй”, “Д.Ламжав: УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог ердийн хуулиар оруулах хууль зүйн бүрэн боломжтой” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Томоохон голуудын усны түвшин 5-50 см нэмэгджээ”, “Өвчтэй хүүхдээ тэвэрсэн ээж бус, эмийг нь тасалдаг төр хөөрхий” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Улс төрийн 21 нам үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тунхагт гарын үсэг зурлаа”, “Уриалга: Чихэрлэг хүнсний сурталчилгааг хориглоё”, “Б.Сувданзаяа: Мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр жижиг зүйлс хийгээрэй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















