Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 23-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Х.Ганхуяг: Нийт 1600 зөвшөөрлийн тоог энэ хуулиар 350 болгож цөөлсөн”, “Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлнэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Автобусны жолооч нарт стандарт байна уу”, “Чөлөөт бүс дэх компаниудын үйл ажиллагааг сарын дотор идэвхжүүлэхийг даалгалаа” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Л.Сосорбарам: Бөх хүн жудагтайгаас гадна хүн чанартай байх учиртай”, “Донорын тухай хуулийн онцлох таван өөрчлөлт”, “Э.Анар: Монголбанк төлбөрийн системийн хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлон ажиллаж байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах