Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 29-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 29-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Т.Доржханд: Нэг намын тогтолцоотой болчихсон нь үнэн”, “Ирээдүйн инженерүүд “Зохион бүтээгч” дугуйланд бэлтгэгдэж байна”, “БҮТ-ийн захирал Л.Ганбат: Өмнө нь шалгалтад орсон хүүхдүүдийн хэрэгслийг дахиж ашиглахаар зохион байгуулснаар баллуур дутагдсан асуудал Увсад л гарсан” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Бичил уурхайчдын “түгжээ”-г хэзээ мултлах вэ?”, “Дугуй нэршилтэй мотоциклийн хяналтгүй хэрэглээнээс хүүхдүүд эрсдэж байна”, “С.Нарангэрэл: 1992-1996 оны парламент Шинэ Үндсэн хуулийг “амь” оруулж байлаа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















