Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 24-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 24-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Ганбаатар: Ёс зүйн хувьд гишүүд өөрсдөдөө албан тушаал бий болгож хууль баталж болохгүй”, “Ажиа гэгээн: Зөв, тэгш сайхан, нинжин сэтгэлтэй бол юу ч хийсэн буян болно” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Монголын эдийн засаг хаагуураа “цус алдаад” байна вэ”, “Дандаа асуудал дагуулдаг “давхар дээл””, “Хүүхдийг гэрийн нөхцөлд ч хөгжүүлэх боломж олгодог хөтөлбөр” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ажиа Гэгээн Лувсантүвдэн: “Суварга босгох уу, сургууль барих уу” гэвэл би сургууль барина”, “Дүрэмт хувцас: Олон улс ба Монгол”, “Цахилгааны төлбөрт ханшийн зөрүүнээс 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















