Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “А.Ариунзаяа: Тэтгэврийн шинэчлэлийн галт тэрэг хөдөлсөн”, “Б.Жавхлан “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь Монгол Улсын өмч болгох ажил урагшилж байна”, “Т.Мягмарсүрэн: Уул уурхайн бүтээгдэхүүн болон газрын тосны экспортын тээвэрлэлт хэвийн явагдаж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хувийн мэдээллийг хууль ёсоор хамгаалах цаг хэзээ вэ”, “Хот сургуульгүй, хөдөө сурагчгүй байна” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Д.Занданбат: Төрийн аудитыг улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн түлхүүр болгоход анхаарч ажиллаж байна”, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг дэмжив”, “Эсрэг, тэсрэг байр суурь” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















