Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Өвөлжилт хүндэрч болзошгүй учраас малчид мал, махаа эргэлтэд оруулах хүсэлтэй байна”, “Шинэ Засгийн газар 21 гишүүн, 16 яамтайгаар байгуулагдана”, “Ш.Гүрбазар: Ажлын гараагаа зохиолчдын хорооноос эхэлсэн минь надад маш их ухаарал, бахархал өгсөн” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Тасралтгүй өссөн даатгалын салбар”, “Эрсдэлийн менежментэд суралцах болоогүй юу” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Бичил бизнесийн салбарт эмэгтэйчүүд давамгайлдаг боловч эдийн засгийн чадавх дутмаг байна”, “Байнгын хорооны даргаас сайд болдог жишиг тогтох уу?”, “Бага ангийн эрэгтэй багш” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















